
Бага боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, суурь боловсролын сургалтын хөтөлбөрийг турших бэлтгэлийг хангах зорилгоор БШУЯ-ны газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон нийслэл, орон нутгийн боловсролын газар, аймгийн төвийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, лаборатори сургуулийн захирлууд оролцсон видео хурал өнгөрсөн бямба гарагт болжээ.
Энэ үеэр оролцогчид боловсролын чанарын шинэчлэлийн хэрэгжилт, эрх зүйн орчин, бодлого чиглэл, оролцоо, бага боловсролын шинэчлэлийн хэрэгжилт, шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулж харилцан туршлагаа хуваалцсан байна.
Хуралд оролцогчид мөн 2014-2015 оны хичээлийн жилд Бага боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, суурь боловсролын сургалтын хөтөлбөрийг турших бэлтгэл хангагдсан гэдгийг хэлж байлаа.
Шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг туршина | ||
Үзсэн: 1162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.