“МҮОНРТ-Хөвсгөл аймагт” өдөрлөг хоймор нутагт үргэлжилж байна.
Өдөрлөгтэй холбогдуулан Хөвсгөл нутгийн талаарх товч мэдээллийг хүргэе.
Хөвсгөл аймаг 1931 онд Улсын бага хурлын шийдвэрээр байгуулагдсан Монгол Улсын ууган аймгуудын нэг.
109.6 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, 124.6 мянган хүн амтай, 3.1 сая толгой малтай, засаг захиргааны 23 сум, нэг тосгон, 125 багтай.
Хүн амын олонх нь халх, үүнээс дархад 21558 буюу хүн амын 14 хувь, хотгойд 15460 буюу 5.3 хувь, буриад 1000 орчим буюу 1 хувь, урианхай 3036 буюу 2.6 хувийг тус тус эзэлдэг. Нийт хүн амын 23.1 хувийг үндэстэн ястан эзэлдэг онцлогтой.
Тус аймгаас улс, тив дэлхийд, аймаг орон нутгийнхаа нэр алдрыг дуурсгасан олон арван алдартнууд төрсөөр.
Онцлобол, ардын хувьсгалын үйл хэрэгт оролцсон партизан 62, Улсын баатар 4, хөдөлмөрийн баатар 25, ардын цолтон 5, гавьяат цолтон 108, төрийн шагналт 14, эрдэмтэд 170 гаруй байна.
Хөвсгөлийн муж нь хойд, өмнөд талаараа өндөр сарьдаг уулс хөвч тайгатай, баруун, зүүн хэсгээрээ бэсрэг уулсын тэгш өндөрлөг тал хөндийтэй, далайн түвшнээс дээш 1500-3000 метрийн өндөрт оршино.
Аймгийн нийт нутгийн 33.2 мянган хавтгай дөрвөлжин километр талбай буюу 3.3 сая га талбайг байгалийн ой хар мод, хуш, нарс, гацуур, жодоо, хус, улиас, улиангар хайлаас бургас эзэлдэг. 2100 гаруй зүйлийн гуурст ургамал ургадагийн 200 гаруй нь эмийн, 500 гаруй нь тэжээлийн, 10 гаруй нь хүнсний, 4 нь техникийн, 300 гаруй зүйлийн гоѐл чимэглэлийн ургамал байна. 36 зүйл цэцэгт ургамал Монголын “Улаан ном”-д бүртгэгджээ.

Байгалийн унаган төрхөөрөө нүд баясгаж сэтгэл сэргээсэн газрын цэнхэр нүдэн Хөвсгөл нуур, Дархадын цэнхэр хотгор, Даян дээрхийн агуй, Улаан тайга, Уушгийн өвөр, Уран дөш уул, Эг, Шишгэд, Дэлгэрмөрөн, Идэр, Чулуутын гол нь дэлхийн аялагчдын анхаарлыг татаж орон нутаг хөгжих зам нээгдэж байна.
Хүн амын 14 хувийг дархадууд эзэлдэг | ||
Үзсэн: 1343 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.