
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөнийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр товлолоо. Нийт шүүгчийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ирүүлсэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль (Шинэчилсэн найруулга), Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл”, мөн “Арилжааны тухай хуулийн төсөл”-д өгөх саналыг тус тус хэлэлцэхээр товлолоо.
Түүнчлэн Ардчилсан намд нэгдэх тухай ШИНЭ намын хүсэлт, ШИНЭ намыг нэгтгэн авах тухай Ардчилсан намын хүсэлт болон Монголын Либерал Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг тус тус хэлэлцэхээр болов.
Шүүгчдийн зөвлөгөөнөөр Нийт шүүгчийн чуулганы Ажлын хэсгээс ирүүлсэн хүсэлт зэрэг бусад асуудлыг хэлэлцэнэ.
Өнөөдөр нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн болно | ||
Үзсэн: 154 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.