Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2021-08-25 18:00:27

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 25-нд боллоо.

Товч мэдээ: 

- Засгийн газраас хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зохион байгуулах ажлыг 2018 онд эхлүүлсэн. Үүнд шаардагдах зардлыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталж, санхүүжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд 18-аас дээш насны даатгуулагчид 12 нэр төрлийн оношилгоо, шинжилгээнд хамрагдах боломжтой талаар Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа.

- “Олимпзмыг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх” үндэсний хороог өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар  байгуулав. Тус хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, орлогч даргаар нь БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ажиллана.


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 2071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй