Шууд Chart

Балбын Вант Улсын төлөөлөгчид манай улсад айлчилж байна

2014-05-22 13:00:10

Балбын Вант Улсын Хүүхэд, Эмэгтэйчүүд, Нийгмийн Хамгааллын Яам, Хууль Зүйн Яам, Дотоод Явдлын Яам, Хөдөлмөрийн Яамны төлөөлөгчид энэ сарын 18-23-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Энэ хугацаанд төлөөлөгчид Монгол улсын төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааны талаар танилцан, харилцан туршлагаа хуваалцах аж.     
      
Хууль Зүйн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг өчигдөр төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж Монгол улс хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох, илрүүлэх, уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг тогтоох, гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, эрхийг нь хангахтай холбогдсон харилцааг хэрхэн зохицуулдаг талаар танилцууллаа.
 
Монгол Улс 2012 онд Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг батлан гаргасан нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн чухал алхам болсон. Уг хуулиар хүн худалдаалах гэмт хэргийн гаралтыг даамжруулахгүйгээр нөхцөл байдлыг хяналтанд авах, энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог дээшлүүлэх, хохирогчийн эрхийг сайтар хангах, хохирогчдийн эрүүл мэндийг нөхөн сэргээх, дахин нийгэмшүүлэх, нэр алдар, эрх, эрх чөлөө, хувийн аюулгүй байдлыг хамгаалах үйл ажиллагааг  тодорхойлон зохицуулсан байдаг ажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Балбын Вант Улсын төлөөлөгчид манай улсад айлчилж байна  
Үзсэн: 1680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй