Шууд Chart

Эдийн засгийн клубын ээлжит хэлэлцүүлэг боллоо

2014-05-23 13:04:54

МАН-ын Эдийн засгийн хөгжлийн бодлогын газраас зохион байгуулсан эдийн засгийн клубын ээлжит хэлэлцүүлэг боллоо. Эдийн засгийн клубын энэ удаагийн хэлэлцүүлгээр дэд бүтцийн салбарт ажиллаж байсан салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд, туршлагатай удирдах алба хаагчид илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Барилга, хот байгуулалтын салбарын асуудлаар Газрын харилцаа, геодез зураг зүйн газрын дарга асан Ц.Ганхүү, Авто замын салбарын асуудлаар Авто замын газрын дарга асан Б.Энхтөр, Төмөр замын салбарын асуудлаар Улаанбаатар төмөр замын орлогч дарга асан Л.Халтар, Иргэний нисэхийн өнөөгийн байдал сэдвээр Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнх, Байгаль орчныг хамгаалах, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд иргэний нисэхийн оролцоог нэмэгдүүлэх сэдвээр Иргэний нисэхийн ерөнхий газрын газрын дарга асан Т.Батжаргал, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын асуудлаар Сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Нарантунгалаг нар тус тус танилцуулга хийлээ.


Эдийн засгийн клубын ээлжит хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 923 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй