Шууд Chart

Унгарын Засгийн газраас амьсгалын аппарат хандивлав

2021-10-15 17:38:01

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Унгар улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбалатай өнөөдөр уулзлаа.  Унгар улсын Засгийн газраас хандивласан хоёр ширхэг амьсгалын аппаратыг Элчин сайд Борбала Анна Обрушански хүлээлгэн өгөв.

Уулзалтын үеэр Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө амьсгалын аппарат хүлээлгэн өгсөн Элчин сайд Др.Обрущанский Борбала Аннад талархаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн амьсгалын аппаратыг ачаалал ихтэй ажиллаж байгаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон амьсгалын аппарат шаардлагатай байгаа дүүргийн эмнэлэгт хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдлээ.

Элчин сайд Др.Обрущанский Борбала тус амьсгалын аппаратыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаад туйлын баяртай байгаа гэдгээ илэрхийлэв. 


Унгарын Засгийн газраас амьсгалын аппарат хандивлав  
Үзсэн: 880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй