Шууд Chart

Хүүхдийн эрх, хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх салбар дундын хэлэлцүүлэг үргэлжилж байна

2021-10-25 11:18:37

Дэд бүтцийн салбар дахь хүүхдийн эрх, хамгааллын талаарх хууль тогтоомж, Хүүхдийн эрхийн тухай конвенц, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны 5 дугаар зөвлөмжийн хэрэгжилтийг Уул, уурхай хүнд үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, харьяа байгууллагын төлөөллийг оролцуулан цахимаар хэлэлцэж, “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай” хуулийн үнэлгээний тайлан, зөвлөмжийг танилцууллаа.
 
Мөн Байгаль, орчин аялал, жуулчлалын яам, Батлан хамгаалах яам, Соёлын яам оролцсон цахим хэлэлцүүлгийг аравдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж, хүүхэд залуучуудад экологийн боловсрол олгох, цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдлын сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ, хүүхдийн эрх ба бизнесийн зарчим, хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн соёлын бодлого, соёлын салбарын хууль тогтоомжийн шинэчлэл, соёлын арга хэмжээн дэх хүүхэд хамгааллын талаар хэлэлцэж, санал солилцлоо.
 
Засгийн газраас 2022 онд Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн 6, 7 дугаар тайланг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд танилцуулахтай холбогдуулан яамд салбарын эрхлэх асуудлын хүрээн дэх хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг анхаарч, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.
 
 
Эх сурвалж: ХНХЯ

Хүүхдийн эрх, хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх салбар дундын хэлэлцүүлэг үргэлжилж байна  
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй