
УИХ-ын 34 дүгээр тогтоолоор батлагдсан Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тогтоолын хүрээнд Засгийн газрын дэргэдэх Бондын зөвлөл хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргасан байна.
“888” санхүүжилтэд зориулж, ЖДҮ-ийг дэмжих сан руу 100 сая ам.доллартай тэнцэх төгрөг шилжүүлэх, цементийн хэрэгцээгээ дотоодоосоо хангах ажлын хүрээнд хэд хэдэн томоохон цементийн үйлдвэрт зээл өгөх, дотоодод дуслын шингэний үйлдвэр барихад зээлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж үзжээ. Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг энэ долоо хоногт багтаан Засгийн газраас УИХ-д өргөн барихаар шийдвэрлэв.
“888” санхүүжилтэд зориулж 100 сая ам.доллартай тэнцэх төгрөг шилжүүлнэ | ||
Үзсэн: 1038 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.