Шууд Chart

Афганистанд эдийн засгийн хямрал нүүрлэсээр байна

2021-10-26 06:57:29

Афганистаны эдийн засгийн хямрал тус улсын жирийн иргэдийн амьдралд томхон цохилтуудыг өгсөөр байна. Тус улсын иргэд хоногийн хоолтой залгахын тулд гэр ахуйн эд зүйлсээ зарж эхэлжээ.

Тодруулбал, ажилгүй болсон Афганистаны иргэд Кабул хотын төвд хэрэглэж байсан хивс, буйдан, гал тогооны хэрэгсэл, угаалгын машин гэх мэт ахуйн хэрэглээний зарж болох бүхнээ худалдан борлуулдаг болжээ. 

Мөн Афганистаны хүн амын 90 гаруй хувь нь ядуурлын шугамаас доош унах эрсдэлтэйг НҮБ байгууллага анхааруулсаар байна.  Талибанчууд тус улсыг эзлэн авснаас хойш АНУ, Афганистаны төв банкны актив болох 9.4 тэрбум долларыг битүүмжилсэн.

Өнгөрсөн долоо хоногт  ОХУ-д болсон Афганистаны асуудлаарх олон улсын зөвлөлдөх уулзалтад оролцсон Талибаны төлөөлөгчид "Афганистаны төв банкны хөрөнгийг гаргаж өгөхийг АНУ-аас хүссэн юм.

Тэрбээр "Энэ бол Афганистаны ард түмний баялаг. Хэрэв АНУ Афганистаны төв банкны царцаасан энэ мөнгийг эргүүлэн өгвөл иргэдэд тулгамдаж байгаа асуудлууд эхнээсээ эмх цэгцэндээ орно" хэмээн мэдэгдсэн байна.

НҮБ-аас бүхэлдээ хүнсний хямралд орсон Афганистаны иргэдэд тусламж хүргэхийг олон улсын хамтын нийгэмлэгт  уриалсаар байгаа билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Афганистанд эдийн засгийн хямрал нүүрлэсээр байна  
Үзсэн: 1163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй