Шууд Chart

"Орос хэл-Аугаа утга зохиолын хэл" арга хэмжээ боллоо

2021-11-23 13:06:01

"Орос хэл-Аугаа утга зохиолын хэл" арга хэмжээ энэ сарын 18, 19-нд Монгол Улсад амжилттай зохион байгуулагдлаа. Орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж, тэр дундаа Оросын соёлтой холбоотой тэмдэглэлт ой, үйл явдлуудтай уялдуулан зохион байгуулсан "Оросын соёлын орон зайг хэлний олон хэв шинжээр дамжуулан тольдохуй" төслийн хүрээнд дээрх арга хэмжээг цахимаар зохион явуулсан юм.

Энэ үеэр орос хэлний үгсийн сантай ажиллах талаарх мэдээллийн болон үзүүлэн таниулах маш баялаг арга зүйн материалыг оролцогчдын хүртээл болгов. Мөн "Оюунаар Оросыг ойлгошгүй: Хэл, яриа, соёл” сэдэвт В.И.Далийн өвийн хэлэлцүүлэг болов.

Энэ хүрээнд Орос болон Пушкинийг судлаач, профессор П.Алтанцэцэг, Москва хотын нэрэмжит 33 дугаар сургуулийн орос хэлний багш, боловсролын тэргүүний ажилтан  Ж.Энхчимэг, Улаанбаатар дахь “Русский дом”-ийн дэргэдэх 84 дүгээр дунд сургуулийн орос хэлний төвийн захирал, тэргүүлэх багш Ж.Энхтуяа нарын эрдэмтэн багш нар илтгэл хэлэлцүүлэв. Түүнчлэн Оросын хүүхэд, залуучуудад зориулсан номын зохиогч Тамара Крюкова өөрийнх нь уран бүтээлүүд дэлгэцэнд хэрхэн тусгалаа олсон талаар ярилаа.

Ташрамд дуулгахад, Оросын холбооны улсын Гэгээрлийн яамны “Оросын соёлын орон зайг хэлний олон хэв шинжээр дамжуулан тольдохуй” төслийн хүрээнд болсон энэхүү арга хэмжээг “Насан туршийн боловсролын хүрээлэн” дээд боловсролын ашгийн бус бие даасан байгууллага хамтран зохион байгуулсан юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Орос хэл-Аугаа утга зохиолын хэл" арга хэмжээ боллоо  
Үзсэн: 791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй