Шууд Chart

Ф.М Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулсан олон улсын цахим хурал өнөөдөр болно

2021-11-23 14:08:31

Оросын их зохиолч Ф.М Достоевскийн мэндэлсний 200 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд энэ сарын 23-нд буюу

Тус хуралд Монгол, БНХАУ, Япон, Вьетнам, Непал улсын Ф.М.Достоевскийн уран бүтээлийг судлаачид, судалгаа эрдэм шинжилгээний нийгэмлэгийн төлөөлөгчид, их дээд сургуулийн оюутнууд оролцоно.

Тухайлбал, Монгол Улсаас дипломатч, ШУА-ын ОУСХ-ийн хүндэт доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч-дуун хөрвүүлэгч Ц. Гомбосүрэн оролцоно. 1960-аад оны сүүлчээс орчуулгын эмнэг моринд эмээл тохсон Ц.Гомбосүрэн гуай Ф.М.Достоевскийн бүтээлүүдийг монгол хэлнээ буулгасан гол орчуулагч юм. Ф.М.Достоевскийн "Агуу тавал" гэгдэх таван романыг тэрбээр монгол хэлнээ хөрвүүлсэн.

Түүнчлэн дээрх хуралд МУБИС-ийн НХУС-ийн англи-герман хэлний тэнхимийн багш, доктор П.Амар "Достоевскийн ертөнцийн талаарх ойлголт ба орчуулагчийн уран сайхны сэтгэлгээний хүч" сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ. Түүнчлэн Улаанбаатар дахь “Русский дом”-ийн дэргэдэх “Probe” драмын дугуйланг үүсгэн байгуулагч М.Төгөлдөр, Б.Ариунхишиг нар Ф.М Достоевскийн бичсэн хамгийн алдартай бүтээлийн нэг “Гэм зэм” романы хэсгээс толилуулах болно. Тус хурал орос хэлээр зохион байгуулагдах бөгөөд дараах холбоосоор оролцож боломжтой.

https://us06web.zoom.us/j/84776290135

ID: 847 7629 0135

Code: 669211 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ф.М Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулсан олон улсын цахим хурал өнөөдөр болно  
Үзсэн: 831 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй