Шууд Chart

"Эрхэм төрийн тамгат баатрууд" түүхэн дуулалт дууль нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо

2021-11-27 12:23:15

Энэ өдөр Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан "Эрхэм төрийн тамгат баатрууд" түүхэн дуулалт дууль ЦЕГ-ын “Сүлд” чуулгын тайзнаа нээлтээ хийж, иргэд олон нийтийн хүртээл боллоо.

Тус уран бүтээлийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар зохиож найруулсан бөгөөд ерөнхий продюсероор ЦЕГ-ын “Сүлд” чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, туслах найруулагчаар ЦЕГ-ын “Сүлд” чуулгын уран сайхны удирдагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Амарболд нар ажиллажээ."Эрхэм төрийн тамгат баатрууд" түүхэн дуулалт дуульд ЦЕГ-ын "Сүлд" чуулгын уран бүтээлчид тоглосон юм.

Түүхэн дуулиар Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын баатар цолоор шагнагдаж байсан бүх түүхэн нэрт хүмүүсийн дүр, дуу хоолой, ардын журамт цэрэг, Арван тавны цагдаа, тэдний анхны даргын талаар сонирхуулах ажээ. Мөн тус уран бүтээл нь энэ сарын 27, 28-ны өдөр буюу энэ амралтын өдрүүдээр тоглогдох юм.


"Эрхэм төрийн тамгат баатрууд" түүхэн дуулалт дууль нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо  
Үзсэн: 855 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй