Шууд Chart

Монгол анимейшн төсөл шалгаруулах уралдааны ялагч тодорлоо

2021-11-29 16:34:08

Соёлын бүтээлч сар аяны хүрээнд анимейшн бүтээгч студи, соло болон залуу уран бүтээлчдийг дэмжих, Монгол улсад анимейшны салбарыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудыг оролцуулах зорилготой анимейшн бүтээлийн төсөл шалгаруулах уралдааныг зарласан билээ.

Шүүгчээр Соёлын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын Салбарын нэгдсэн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч З.Баянзул, мэргэжилтэн Я.Гэрэлцэцэг, “Монгол контент” ХХК-ийн Маамуу анимейшны найруулагч, ахлах аниматор Л.Ганболд, “Gertoon animation”-ийн зохиолч, найруулагч Ц.Бат-Оргил, “Эконтэ” ХХК-ийн Ерөнхий продюсер Э.Тамир нар ажиллалаа гэж Соёлын яамнаас мэдээллээ.

 


Монгол анимейшн төсөл шалгаруулах уралдааны ялагч тодорлоо  
Үзсэн: 758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй