Шууд Chart

"Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл, хуулийн төслийн үзэл баримтлал" хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө

2021-11-29 16:41:11

Оюуны өмчийг үнэлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, тайлагнал, ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” анхдагч хуулийн төсөл, үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулан санал авлаа.

Судалгааны багийн гишүүн, судлаач Д.Дайриймаа - Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийн хэрэгцээ шаардлагын тандан судалгаа, олон улсын сайн жишгийг танилцуулсан бол судалгааны багийн ахлагч, хуульч, судлаач, Хууль зүйн ухааны магистр Д.Лхамжав - Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг танилцууллаа. Харин "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин” хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, П.Анужин, Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, судалгааны багийн ахлагч, хуульч, судлаач Д.Лхамжав нар оролцож, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг чиглүүлэн явууллаа.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд дараах таван төрлийн дэмжлэг буюу үүнд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн дэмжлэг, судалгаа хөгжлийн дэмжлэг, кластераар хөгжүүлэх дэмжлэг, хүний хөгжлийг дэмжих болон төр хувийн хэвшлийн түншлэлийн дэмжлэгийн талаар тусгагдсан байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын дэмжлэгийг төсвөөс хараат бусаар зах зээлийнхээ механизмаар өөрийнхөө хөгжлийн голидролоор хөгждөг тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тухай дурдлаа.

Хувийн хөрөнгө оруулалтыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт татдаг эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх нь урт хугацаанд салбар бие даан хөгжих боломжтой тухай УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хэлж байв.

Харин УИХ-ын гишүүн П.Анужин соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндсэн цөм нь хүний бүтээлч сэтгэлгээ тул энэ бүтээлч байдлыг боловсролын системдээ хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай юм. Түүнчлэн гэж Соёлын яамнаас мэдээллээ.


"Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл, хуулийн төслийн үзэл баримтлал" хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө  
Үзсэн: 384 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй