Шууд Chart

"Орон даяар" хөгжмийн хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ

2021-12-04 16:20:11

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн “Орон даяар” хөгжмийн цоо шинэ нэвтрүүлгийн эхний гурван дугаар үзэгчдэд хүрсэн. Нийт арван сарын хугацаанд 40, сар бүр дөрвөн дугаар гарах “Орон даяар” хөгжмийн нэвтрүүлгийн зөвхөн тайзан дээр л гэхэд 67 уран бүтээлч тоглосон. Үүнээс гадна арын албанд ажиллаж байгаа уран бүтээлч, ажилтнуудыг нийлүүлбэл 120 орчим хүний хүч хөдөлмөрөөр тус цуврал нэвтрүүлэг бүтсэн юм.

Нэвтрүүлгийн бүх дугаар зөвхөн амьд хөгжмийн тоглолттой бөгөөд эхний дөрвөн дугаарыг алдарт “Соёл-Эрдэнэ” хамтлагт зориулан бүтээсэн билээ.

Түүх өгүүлэхэд, “Соёл-Эрдэнэ” хамтлаг Баян Монгол чуулгатай салшгүй холбоотой. Уг чуулга “Соёл-Эрдэнэ” хамтлагаас гурван насаар ах. “Соёл-Эрдэнэ” хамтлаг  анх Баян Монгол чуулгын дэргэдэх хамтлаг гэж явдаг байсан бол хожим Соёлын төв өргөөний дэргэдэх хамтлаг болсон. “Нисванис” хамтлаг “Соёл-Эрдэнэ”-ийн тоглолтын бэлтгэлийн зааланд анхны тоглолтынхоо бэлтгэлийг хийдэг байсан бол “Сүнс” хамтлаг 1990-ээд оны үед орон нутгаар аялан тоглохдоо ах хамтлаг “Соёл-Эрдэнэ”-ээс хөгжмийг нь түрээсэлж авч явж байжээ. Энэ мэтээр “Соёл-Эрдэнэ” хамтлагтай ямар нэгэн байдлаар холбогдоогүй рок попын хамтлаг, дуучин гэж байхгүй аж. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн нийт уран бүтээлийн талаарх тоо баримт болон бусад зүйлийг Монгол Улсын Ардын жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан өөрийн бичиж буй “Рокын нууц товчоо” нэртэй таван боть номондоо дэлгэрэнгүй оруулсан бөгөөд удахгүй хэвлэгдэх юм байна.

.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Орон даяар" хөгжмийн хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ  
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй