Шууд Chart

Гарамгай уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт нөгөөдөр болно

2021-12-06 14:34:34

Энэ удаагийн гала концертын онцлох өсвөрийн уран бүтээлчээр 2021 онд олон улсын 18 уралдаанд оролцож, гуравт нь III, гуравт нь II, аравт нь I байр эзэлж, хоёрт нь гран-при шагнал хүртсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн тавдугаар ангийн сурагч З.Амин-Эрдэнэ, мөн энэ онд олон улсын 18 уралдаанд оролцож, дийлэнхэд нь тэргүүн байр эзэлж, гра-при шагналтан болсон тус сургуулийн 7 дугаар ангийн сурагч О.Нандин нарыг нэрлэж байгаа аж.

Түүнчлэн энэ онд олон улсын таван уралдаанд оролцож гуравт нь тэргүүн, хоёрт нь дэд байр эзэлсэн Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Б.Эрдэнэбаяр болон энэ оны есдүгээр сараас эх орондоо, төрөлх сургуульдаа ажиллаж эхэлсэн, Япон улсад олон жил амьдрах хугацаандаа монгол үндэсний лимбэ хөгжмийн дуугаралт, тоглолт, төрөл зүйлийн баяжуулалт, урлал талд бүтээлчээр ажиллан, уг зэмсгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, одоо ч оруулж буй гоцлол хөгжимчин, багш, судлаач М.Лхагвагэрэл нарыг энэ удаагийн гала концертын онцлох уран бүтээлчээр нэрлэж байна.

Үүнээс гадна "Virtuoso gala concert"-оор энэ цаг үеийн шилдэг өсвөрийн сонгодог хөгжимчдийн төлөөлөл болон чадварлаг, шалгарсан үндэсний болон сонгодог хөгжимчид дэлхийн суутнууд, алдартнуудын цагийг эзэлсэн сор бүтээлүүдээс болон Монголын хөгжмийн зохиолчдын шилмэл туурвилаас сонордуулах юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Гарамгай уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт нөгөөдөр болно  
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй