
“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас Америк Улсын санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Дэлгэр, Чандмань, Бугат, Тайшир, Увс аймгийн Түргэн, Өмнөговь, Сагил, Тариалан сумдад “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малчдын амьжиргааг дэмжих” төслийг 2021-2023 онд хэрэгжүүлж байна.

Малжуулах, өрхийн тариалан эрхлэх, үйлдвэрлэгч бүлэг байгуулах замаар зорилтот малчин өрхийн хоол тэжээл, амьжиргаагаа даван туулах чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус төслийн нээлт Говь-Алтай аймагт боллоо.
Энэ үеэр удирдлагууд, холбогдох салбарын мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, аймаг болон төсөл хэрэгжих 4 сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээг байгууллаа гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малчдын амьжиргааг дэмжих төслийн нээлт боллоо | ||
Үзсэн: 648 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.