
Хятад улс сүүлийн жилүүдэд дэд бүтцийн бүтээн байгуулалтаараа гайхагдаж байгаагийн нэг нь өндөр уулын бүс дэх хавцлын авто замууд юм.
Тухайлбал, Юннань мужийн 68 эргэлттэй зам нь хамгийн ухаалаг нь хэмээн уг жагсаалтад албан ёсоор шалгарчээ. Тус зам Юннань мужийн Куньмин хотын Илянь шяньд байдаг. Энэ нь Мин, Чин гүрний үеийн "Тунжин өргөн зам" буюу "Эртний цайны морин зам" хэмээгддэг байжээ.
1995 онд баригдаж сайжирсаар ирсэн тус замын барилгын ажлын зардлыг хэмнэх үүднээс уулын тагтад 6,3 километр зайд 68 эргэлттэйгээр барьсан юм. Дунджаар 100 метрт нэг эргэлттэй бөгөөд үүгээрээ дэлхийн хурдны замын түүхэнд онцгойд тооцогджээ. Уг замыг дээрээс харахад яг л уулан дээрх аварга луу шиг үзэгддэг аж.
Өдгөө 68 эргэлттэй тус зам Илянь шяний уулын авиралт, явган болон дугуйн аяллын хамгийн сайхан зам, аялагч болон гэрэл зурагчдын зорьж очдог газар болжээ. Баяр дурсгалын өдрүүдээр төдийгүй интоор, сарнай цэцэглэх улирал бүрт маш олон жуулчин очиж сонирхдог юм байна.
Эх сурвалж: CCTV
Дээрээсээ аварга луу шиг харагддаг 68 эргэлттэй автозам | ||
Үзсэн: 959 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.