Монголын Үндэсний Спортын Зуны VIII наадмын Үндэсний Шагайн харвааны тэмцээнийг удирдамж, хөтөлбөрийн дагуу 2026 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд Хүй долоон худагт амжилттай зохион байгууллаа.
07 дугаар сарын 31-ний өдөр наадамд оролцох үндэсний шагайн харвааны баг, тамирчид нээлтийн ёслолын үйл ажиллагаанд бүрэн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.
Энэхүү наадмын үндэсний шагайн харвааны багийн төрөл нийт 25 багийн 200 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж наадмын шилдгүүдээ тодрууллаа.
Багийн харвааны төрөлд:
- Тэргүүн байр - Дорноговь аймгийн Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Батбаярын Баттулга ахлагчтай баг
- Дэд байр – Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Аймгийн гоц мэргэн Гантулгын Ариунболд ахлагчтай баг
- Гутгаар байр – Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Монгол Улсын хошой мэргэн Золбаярын Банзрагч ахлагчтай баг
Хувийн цуваа харвааны төрөлд:
- Тэргүүн байр – Архангай аймгийн харьяат Монгол Улсын Дархан мэргэн Намсрайдоржийн Баттүшиг
- Дэд байр – Өвөрхангай аймгийн харьяат аймгийн гоц мэргэн Мөнх-Очирын Өсөхбаяр
- Гутгаар байр – Дорноговь аймгийн харьяат Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Алтанболдын Энхманлай нар тус тус шилдгээр шалгарчээ
| Үндэсний спортын зуны VIII наадам амжилттай зохион байгуулагдлаа | ||
| Үзсэн: 78 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.