ОХУ-аас Сүхбаатар боомтоор импортоор орж ирсэн шатахууны мэдээллийг хүргэж байна. Наймдугаар сарын 06-ны өдөр /02:30 цагт/ 7 вагон буюу 420 тонн АИ-92 автобензин орж иржээ.
Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд тээвэрлэн хүргэж ШТС-ууд руу ачилт хийж байна.
ОХУ-аас шатахууны импорт тасралтгүй хийгдэж байгаа бөгөөд 2026.08.01-05-ны өдрүүдэд Сүхбаатар боомтоор 10017 тонн Аи-92 автобензин орж ирээд байна. Ангарскийн боловсруулах үйлдвэрээс 2026 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ачигдсан 33 вагон буюу 1,980 тонн Аи-92 автобензин өнөөдөр хилээр орж ирэх төлөвлөгөөтэй байна.
Төмөр замын Сүхбаатар боомтоор Монгол Улсад импортоор орж ирсэн шатахуунтай вагоныг буух өртөөдөд тээвэрлэн хүргэх, буулгах, ШТС-ууд руу ачих ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага болон холбогдох байгууллагууд, импортлогч ААН-үүд хамтран 24 цагаар тасралтгүй шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
| ОХУ-аас шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна | ||
| Үзсэн: 65 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.