Шууд Chart

Бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа зориулалтын суудалд хэрэглэхийг зөвлөлөө

2022-01-10 14:44:26

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 8, 9-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 589 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 479 мэдээлэл хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 7, орон нутагт 5, нийт 12 хүн гэмтэж бэртсэнээс гадна ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 иргэн нас барсан байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 119, орон нутагт 76, нийт 195 зөрчил бүртгэгдсэнийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ

Иймд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна. Түүнчлэн бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг хангаж хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэхийг зөвлөлөө.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа зориулалтын суудалд хэрэглэхийг зөвлөлөө  
Үзсэн: 797 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй