Шууд Chart

Урт хугацаанд групп тогтоох өвчний жагсаалтыг шинэчлэн баталжээ

2022-01-10 16:18:50

Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалтыг Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар шинэчлэн баталлаа.

Мөн байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүд болон аав ээжид нь тулгардаг хүндрэл, явдал чирэгдэл багасна.

Энэ өөрчлөлтөөр байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамаарах 20 төрлийн өвчин, гэмтлийн оношийг “хугацаагүй” байхаар баталсан. Түүнчлэн тухайн хүүхдэд байнгын асаргаа шаардлагатай гэдгийг 16 нас хүртэл хугацаагүйгээр тогтоох нийт 29 өвчин, гэмтлийн заалтыг мөн тусгасан.

Жагсаалт шинэчлэгдэн батлагдсанаар шинээр нэмэгдэж орсон нийт 58 оношийн хүрээнд 1,314 хүүхэд, мөн тооны эцэг, эхчүүд байнгын асаргааны тэтгэмжид хамрагдана.

Нийгмийн халамжийн сангаас 2022 онд уг үйлчилгээнд 13.506 хүүхдийг хамруулж 31,5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвт тусгасан байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Урт хугацаанд групп тогтоох өвчний жагсаалтыг шинэчлэн баталжээ  
Үзсэн: 7955 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй