
Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой болон ЗХУ-ын цэрэг улс төрийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин, ЗХУ-ын дөрвөн удаагийн Баатар, БНМАУ-ын Баатар, маршал Георгий Константинович Жуковын мэндэлсний 125 жилийн ойд зориулсан “Тэд бидний төлөө...” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг Улаанбаатар дахь “Русский дом” /хуучнаар Оросын Шинжлэх ухаан, соёлын төв/, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Маршал Г.К.Жуковын музей хамтран 2020 оны 12 дугаар сарын эхээр Монгол орон даяар зарласан билээ.
Тодруулбал, 1 дүгээр байрт Ч.Амин-Эрдэнэ /ҮБХИС-ийн Ерөнхий цэргийн тэнхим 4 дүгээр дамжаа/, 2 дугаар байрт Б.Алтайхүү /ҮБХИС-ийн Авто, хуяг танкийн тэнхим 4 дүгээр дамжаа/, 3 дугаар байрт Б.Бямба /Этүгэн их сургуулийн ЭТТИ-101 ангийн оюутан/ нар шалгарсан бөгөөд ОХУ-ын Гадаад хэргийн яам, Россотрудничество агентлагийн Хүндэт жуух бичиг болон мөнгөн шагналаар урамшууллаа.
Түүнчлэн тусгай байрт Г.Мандухай /ҮБХИС-ийн М1-203 бүлэг/, Б.Номузаяа /Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн I дамжааны оюутан/, Б.Батжаргал / ҮБХИС-ийн Цэргийн инженерийн сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан/, А.Мөнхбат / ҮБХИС-ийн Цэргийн инженерийн сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан/, А.Сүхбат / ҮБХИС-ийн Цэргийн инженерийн сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан/, Г.Дөлгөөн / ҮБХИС-ийн Цэргийн инженерийн сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан/ нар шалгарчээ.
Шагнал гардуулах ёслолын үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын Буриад улсын гавьяат багш Ё.Максим нар шагналаа гардан авсан оюутнуудад хандан мэндчилгээ дэвшүүлэв.
Ташрамд дурдахад, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн зургаан сонсогчийг Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, БНМАУ, ЗХУ-ын Баатар, Чингис хаан болон Александр Невскийн одонт сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн гарын үсэгтэй өргөмжлөл, Монгол хүн сансарт ниссэний болон Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойн медалиар шагнан урамшууллаа.
"Тэд бидний төлөө..." эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа | ||
Үзсэн: 870 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.