Шууд Chart

“Мөнгөн мод” наадмын бүртгэл маргааш хаагдана

2022-01-17 13:55:16

2008 оноос хойш тайз дэлгэцийн шилдгүүдийг тодруулж ирсэн наадамд Засгийн газрын тогтоолоор энэ жил таван шинэ төрөл нэмэгдэж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах 12 салбарыг бүрэн багтаасан юм.

Ингэснээр ковидын үед зогсонги байсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамаарах бүтээн туурвигч, соёлын ажилтнуудын үйл ажиллагааг дэмжих, урамшуулах боломжтой болж байна. Ялангуяа, тайз дэлгэцийн зохиолч, продюсер, удирдаач зэрэг төрөл нэмэгдсэн нь энэ салбарт гарч буй шинэ бүтээл, уран бүтээлчдийг олон нийтэд танилцуулж, цаашид дэмжих нөхцөл бий болж байгаа юм.

“Мөнгөн мод” наадмын өдөр нийтдээ шилдэг тайз дэлгэцийн 12 бүтээл, 12 уран бүтээлч шалгарах бөгөөд тус бүрд нь “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөгийн урамшуулал олгох юм.

Шилдэг бүтээл, уран бүтээлд нэр дэвшигчдийг маргааш хүртэл цахимаар бүртгэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Соёлын яамны 51-265628 болон 99118951 утсаар лавлана уу.

Оны шилдэг уран бүтээлд нэр дэвшүүлэх бол:

Оны шилдэг бүтээл шалгаруулах удирдамжтай энд дарж танилцаарай

Шилдэг уран бүтээлд нэр дэвшигчийн мэдээллийг энд дарж бүртгүүлнэ үү.

Оны шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэх бол:

Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журамтай энд дарж танилцаарай

Шилдэг уран бүтээлчид нэр дэвшигчийн мэдээллийг энд дарж бүртгүүлнэ үү гэж Соёлын яамнаас мэдээллээ.


“Мөнгөн мод” наадмын бүртгэл маргааш хаагдана  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй