Шууд Chart

Монголын гүйлтийн цанын хоёр тамирчны олимпод орох эрх баталгаажлаа

2022-01-18 10:29:59

Олон улсын цанын холбооноос олимпын эрх олгох тэмцээний дүнг нэгтгэж, тамирчдын чансааг эцэслэн гаргалаа. Уг чансаагаар Монгол Улсаас гүйлтийн цанын төрөлд нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин олимпын наадамд оролцох боломжтой болсон тул Олон улсын цанын холбооноос баталгаажуулах мэйлийг МҮОХ-нд ирүүлжээ.

Монголын талаас нэгдүгээр сарын 24-ний дотор тамирчдын нэрийн мэдүүлгээ Зохион байгуулах хороонд илгээх юм. Олон улсын цанын холбооны олимпын эрх олгох цуврал тэмцээнд ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар амжилттай оролцож, олимпын эрхийн нормативыг хангасан билээ.

Тэшүүр, биатлоны тухайд олон улсын холбооноос нь олимпын эрхийн дахин хуваарилалт хийсний дараа нэгдүгээр сарын 21-нд нэмэлтээр эрх авсан тамирчдыг албан ёсоор зарлах юм. Тус хоёр төрөлд өрсөлдсөн манай тамирчид одоогоор нөөц тамирчны жагсаалтад бүртгэгдээд байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын гүйлтийн цанын хоёр тамирчны олимпод орох эрх баталгаажлаа  
Үзсэн: 648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй