Шууд Chart

Хятадын төмөр зам, агаарын зам, авто замын хөл хөдөлгөөн нэмэгдлээ

2022-01-18 12:26:42

Энэ жил “Ковид-19” халдварын онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Цагаан сараар нутаг буцалгүй, ажиллаж амьдарч байгаа газартаа сар шинэ өнгөрүүлэхийг албан байгууллагууд ажилтнууддаа санал болгож байгаа юм байна. Энэ нь цар тахлын нөхцөл байдал тэлэхээс сэргийлэхэд чиглэгдэж байгаа ч 2022 оны Цагаан сарын хөл хөдөлгөөн нэгдүгээр сарын 17-ноос эхлэн хоёрдугаар сарын 25-ны өдөр хүртэл 40 хоног үргэлжилнэ хэмээн CCTV мэдээллээ. Эл их хөл хөдөлгөөн орон нутгийг зорих урсгал болон эргэх урсгал гэсэн хоёр үе шаттай явагддаг юм.

Ирэх 40 хоногт Хятадын төмөр зам, агаарын зам, авто замын нийтийн тээврүүд ариутгал халдваргүйжүүлэлт эрчимтэй хийж, өндөр ачаалалтай ажиллах ажээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хятадын төмөр зам, агаарын зам, авто замын хөл хөдөлгөөн нэмэгдлээ  
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй