Шууд Chart

Тэтгэмж авах хүсэлт цахимаар гаргах заавар

2022-01-21 11:31:56

Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авсан хугацааны эмнэлгийн хуудсыг цахимаар бичүүлсэн доор дурдсан даатгуулагч :

  1. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах;
  2. Албан журмын даатгуулагч эх жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ тус тус цахимаар гаргана.

Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхлэгч иргэн нь эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны цахим эмнэлгийн хуудас бичүүлсэн бол өөрийн ажил олгогчид мэдэгдэх ба ажил олгогчоос даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн мэдээллийг шалган баталгаажуулж нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

Тайлбар:  цахим эмнэлгийн хуудсыг аймаг, нийслэлийн II, III шатлалын төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд олгож байгаа болно.

Тэтгэмж авах хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад цахимаар гаргах видео заавартай https://bit.ly/33S1iaQ  холбоосоор танилцана уу.


Тэтгэмж авах хүсэлт цахимаар гаргах заавар  
Үзсэн: 3008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй