Шууд Chart

Уулын тусгай рот 30 км-ийн явган марш хийв

2022-01-21 14:37:54

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн 2021-2022 оны цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангаж, сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг дээшлүүлэх, тасгийн жигдрэлтийг хангах зорилгоор энэ сарын 13-ны өдөр тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор 30 км-ийн явган маршийг зохион байгууллаа.

Маршийн явцад “Тактикийн ажиллагаа”, “Химийн бэлтгэл”, “Отолт”, “Эмнэлгийн татан гаргалт”, “Бэхэлгээний талбай байгуулах, хаднаас буух” зэрэг хичээлийг амжилттай явууллаа. Явган маршаар тасгийн захирагч, даргалах бүрэлдэхүүний ахлагч нарыг байр зүйн зураг дээр ажиллах, өөрийн байгаа цэгийг тодорхойлох, газар орны шинж чанарыг судлуулж, мөсөн замд олсоор зам тавьж, уулын тусгай хэрэгсэл ашиглан туулсан нь гэж Тусгай хүчний цэргийн командлалаас мэдээллээ.


Уулын тусгай рот 30 км-ийн явган марш хийв  
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй