Шууд Chart

ТЦА: Халтиргаа гулгаатай замд хурдаа зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулаарай

2022-01-24 13:41:14

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний 9 нь нийслэлд, 2 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Түүнчлэн амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж  3 хүүхэд гэмтэж бэртжээ.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 101, орон нутагт 48, нийт 149 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад 7,4 хувиар өссөн байна.

Иймд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн хүнийг  бие даан явганаар замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Мөн энэ 7 хоногт нийслэлээс орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн ихсэх тулд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна. 

Түүнчлэн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн улирлын дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ТЦА: Халтиргаа гулгаатай замд хурдаа зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулаарай  
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй