Шууд Chart

Анхдугаар өргөтгөсөн шуурхай хурал боллоо

2022-01-26 11:59:47

Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын 2022 оны анхдугаар өргөтгөсөн шуурхай хурал боллоо. Хуралд нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжийн дарга, захирагч нар оролцсон.

Хурлын эхэнд тус газрын удирдах бүрэлдэхүүний өргөтгөсөн шуурхай хурлын 2022 оны хуваарь, бүтцийн нэгжүүдийн хийх танилцуулгад орох мэдээллийн агуулгыг хэлэлцэн шийдвэрлүүлэх талаар Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулга танилцуулсан юм.

Мөн хурлаар Захиргааны удирдлагын хэлтэс, Багахангай, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд 2022 он гарсаар хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулга хийсэн.

Хурлын төгсгөлд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням цагаан сарын баяр болохтой холбогдуулан гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой үүргүүдийг өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Анхдугаар өргөтгөсөн шуурхай хурал боллоо  
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй