Шууд Chart

Оросын арми Украины хилчдийн эсэргүүцэлтэй тулгараагүй гэж мэдэгджээ

2022-02-24 15:23:57

Оросын армийн өнөөдрийн мэдэгдэлд, Украины хилийн алба, тус улсын нутаг дэвсгэрт нэвтэрч байгаа манай анги нэгтгэлүүдэд "ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй" гэж мэдэгдлээ.

Мэдэгдэлд, Оросын арми Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг сөнөөсөн гэж дурдаад байна.

Үүнээс гадна Оросын армийн мэдэгдэлд, Украины хүчнийхэн Оросын 5 нисэх онгоцыг унагасан гэх мэдэгдлийг мөн л няцаажээ. Украины Зэвсэгт хүчний жанжин штаб нэг нисдэг тэргийг сөнөөсөн гэж өмнө нь CNN мэдээлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оросын арми Украины хилчдийн эсэргүүцэлтэй тулгараагүй гэж мэдэгджээ  
Үзсэн: 6669 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй