Шууд Chart

Украин дахь БНХАУ-ын Элчин сайдын яам иргэддээ хандан мэдэгдэл гаргалаа

2022-02-24 15:37:00

Украин дахь БНХАУ-ын Элчин сайдын яам иргэддээ хандан мэдэгдэл гаргалаа. Элчин сайдын яамнаас иргэддээ "машиндаа БНХАУ-ын Төрийн далбааг нааж, аль болох гэрээс гарахгүй байх"-ыг анхаарууллаа.

Элчин сайдын яамны мэдэгдэлд, "Украины байдал эрс муудлаа. Олон хотод дэлбэрэлт болж, цэргийн ажиллагаа явагдаж байна" гэжээ. Тус улс иргэдийг гэртээ байж, цонх, шилнээс хол байхыг уриалж, гудамжинд "үймээн самуун" гарч болзошгүйг анхааруулсан байна.

Мөн Хятадын иргэдийг нөхцөл байдалд анхааралтай хандаж, хилийн чанад дахь байгууллагуудтай байнга холбоотой байж, Хятадын ард түмний дүр төрх, Хятадын хүч чадлыг харуулахын тулд бие биедээ тусламжийн гараа сунгахыг" хүссэн байна.

Хятадаас НҮБ-д суугаа Элчин сайд Жан Жүн бүх талуудыг "хүлээцтэй ухаалаг байхыг" уриалсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украин дахь БНХАУ-ын Элчин сайдын яам иргэддээ хандан мэдэгдэл гаргалаа  
Үзсэн: 5631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй