Шууд Chart

Мөсний загасчлалын УАШТ боллоо

2022-02-28 10:14:11

Монголын загасчлалын спортын холбоо, Дарханы загасчлалын спортын холбооноос 2022 оны Мөсний загасчлалын УАШТ-ийг энэ сарын 26, 27-нд Дархан-Уул аймагт зохион байгууллаа.

Тус тэмцээнд нийт 11 баг өрсөлдөж дараах байрыг эзлэв.

  1. Номадс (43),
  2. Найзууд (46),
  3. Чемпионс (46),
  4. Хөх тул (51),
  5. Алгана (54),
  6. Жараахай (62.5),
  7. Андууд (64)
  8. Про-40 (68),
  9. Чоно (69),
  10. Хангарьд (73),
  11. Мастер фишинг (83.5).

Үүнээс гадна Харин хувийн дүнгээр алтан медалийг Д.Батсайхан (Алгана), мөнгөн медалийг Д.Ган-Эрдэнэ (Номадс), хүрэл медалийг С.Хүсэлжаргал (Найзууд) нар хүртжээ.

Сонирхуулахад, загасчлалын "Дархан цом-2022" тэмцээн ирэх 3 дугаар сарын 12, 13-нд зохион байгуулагдахаар болжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Мөсний загасчлалын УАШТ боллоо  
Үзсэн: 813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй