Шууд Chart

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

2022-03-01 09:59:05

Гуравдугаар сарын 05-нд 12:00 цагаас Увс, аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын начин Цэдэвийн Цэрэнхүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 06-нд 12:00 цагаас Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Монгол Улсын начин Бадарчийн Батбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 12-нд 12:00 цагаас Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 13-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

Гуравдугаар сарын 17-нд 12:00 цагаас “Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 19-нд 12:00 цагаас Өвөрхангай аймгийн Сант сумын "Илдэн бэйлийн хүчтэн" бөхийн холбооны нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн ээлжит барилдаан,

Гуравдугаар сарын 20-нд 12:00 цагаас “Наурыз”-ын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 26-нд “Бахдам гарамгай” барилдаан,

Гуравдугаар сарын 27-нд аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан тус тус болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь  
Үзсэн: 1829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй