
Монголын кастингийн “Chance” агентлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан Киргизийн алдарт зохиолч Мар Ташимович Байджиевийн “Дуэль” зохиолын албан ёсны эрхийг авч “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино бүтээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Хүний амьдралын нандин чанар, хайр дурлал, сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлсэн “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино өнгөрсөн сарын 18-наас үзэгчдэд хүрсэн юм.
Тэгвэл тус бүтээлийг дуун тайлбар буюу сонсох хувилбар руу хөрвүүлж харааны бэрхшээлтэй иргэдэд хүргэхээр болжээ.
Сонирхуулахад, Энэ нь Монголд анх удаа уран сайхны киног дуун тайлбарт хөрвүүлсэн тохиолдол юм байна.
“Сэтгэлд харвасан туяа”-г дуун тайлбарт кино болгожээ | ||
Үзсэн: 1773 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.