Шууд Chart

Хот доторх эрэн хайх, аврах ажиллагааны чиг хандлага сэдвийн хүрээнд чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ

2026-07-28 16:49:37

НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх, ноён Винстон Чан Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, “Дэлхийн гамшгийн хариу арга хэмжээний шинэ чиг хандлага ба НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үүрэг” сэдвээр мэдээлэл танилцууллаа.

Энэ үеэр сүүлийн жилүүдэд дэлхий дахинд тохиолдсон томоохон газар хөдлөлтийн гамшгаас авсан туршлага, сургамж, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн хөгжил, олон улсын эрэн хайх, аврах багуудаас тавигдаж байгаа шинэ шаардлагууд, ирээдүйн Хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны чиг хандлагын талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Тэрээр энэ сарын 28-31-ний өдрүүдэд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчид уулзал хийн, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын Зөвлөлдөх бүлгийн Хот дотор эрэн хайх, аврах гадаад ангиллын аттестачлалд хамрагдах бэлтгэл ажилтай танилцах ажлын айлчлалыг хийж байна.


Хот доторх эрэн хайх, аврах ажиллагааны чиг хандлага сэдвийн хүрээнд чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ  
Үзсэн: 52 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй