Шууд Chart

“Бээжин 2022” паралимпын наадмын бэлтгэл ажил хангагдаж дуусчээ

2022-03-02 14:00:56

Өвлийн 13 дугаар паралимпын нээлт гуравдугаар сарын 4-нд БНХАУ-ын Бээжин хотноо болно. Тус наадмын бэлтгэл ажил бүрэн хангагдаж дууссан хэмээн CCTV мэдээллээ.

Тухайлбал, Бээжинд мөсөн спортын төрөл явагдаж, Янчин дүүрэг, Жанчхүү дэх уралдааны талбайд цасны төрлийн тэмцээн явагдах юм байна.

Ташрамд дуулгахад, "Бээжин-2022" өвлийн паралимпын гүйлтийн цанын төрөлд Монгол Улсаас дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор Б.Ганболд, Ц.Дашдорж нар өрсөлдөнө.

Харин уулын цанын төрөлд дасгалжуулагч Д.Очирсүхийн удирдлага дор Б.Цэрэнпунцаг уралдах юм. Монголын тамирчдаас Б.Ганболд "Сочи-2014", "Пёнчан-2018" паралимпын наадамд уралдсан туршлагатай бол Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг нар анх удаа паралимпын замд хурд сорих гэж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Бээжин 2022” паралимпын наадмын бэлтгэл ажил хангагдаж дуусчээ  
Үзсэн: 1091 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй