Шууд Chart

Монголын цаначид энэ сарын 7-нд уралдана

2022-03-04 10:01:33

Өвлийн 13 дугаар паралимпын наадам энэ сарын 4-13-нд БНХАУ-ын Бээжин, Янчин дүүрэг, Жанчхүү дэх уралдааны талбайд явагдах юм. Тухайлбал, Бээжинд мөсөн спортын төрөл явагдаж, Янчин дүүрэг, Жанчхүү дэх уралдааны талбайд цасны төрлийн тэмцээн явагдана.

"Бээжин-2022" өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин эх орноо төлөөлөн оролцох билээ. Тухайлбал, Б.Ганболд, Ц.Дашдорж нар энэ сарын 7-нд гүйлтийн цанын 20 км-ын сонгомол техникийн төрөлд уралдах бол энэ сарын 12-нд 12.5 км-ын тэших техникийн төрөлд өрсөлдөнө.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын цаначид энэ сарын 7-нд уралдана  
Үзсэн: 1126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй