Шууд Chart

“Эх дэлхийн цаг” энэ сарын 26-нд тохионо

2022-03-05 09:37:11

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнийг 2007 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү арга хэмжээ нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч болов хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгыг илэрхийлдэг.

Эх дэлхийн цагийн гол зорилго гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог.

Монгол Улс 2010 оноос уг хөдөлгөөнд нэгдэж эхэлсэн бөгөөд зөвхөн Улаанбаатар хот төдийгүй, 21 аймгийн залуус өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж, байгаль эх дэлхийнхээ төлөө нэгэн зэрэг жил бүр дуугарч, залуучууд, олон нийтийн оролцоог дээшлүүлэхээр зорин ажилладаг.

Ташрамд дуулгахад, .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Эх дэлхийн цаг” энэ сарын 26-нд тохионо  
Үзсэн: 1172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй