Шууд Chart

Хүнд гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг ЭЦА-наас дайчлан баривчиллаа

2022-03-07 10:16:25

Иргэдийг заналхийлэх, айлган сүрдүүлэх, зэвсгийн чанартай зүйлээр биед нь халдаж гэмтэл учруулах зэрэг гэмт  үйлдлүүдийг бусдын захиалгаар үйлддэг байж болзошгүй бүлэг этгээдүүдийг өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 4-5 шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн дайчлан баривчиллаа. 

Энэхүү дайчлан баривчилгаагаар эрэгтэй 37 настай “М” /урд нь 5 удаагийн ял шийтгэлтэй/, эрэгтэй 42 настай “П” /урд нь 4 удаагийн ял шийтгэлтэй/, эрэгтэй 29 настай “А”, эрэгтэй 29 настай “Т” /урд нь 5 удаагийн ял шийтгэлтэй/, эрэгтэй 56 настай “Д” /урд нь 2 удаагийн ял шийтгэлтэй/ нарыг баривчлан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Дээрх этгээдүүдээс мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах шинжилгээ авахад синтетик төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон бөгөөд бүлэг бөөгнөрөл үүсгэн удаа дараа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа юм.

Үүнээс гадна

Дээрх хэргүүдтэй холбогдуулан иргэдийн эрх чөлөөнд халдсан, айлган сүрдүүлсэн, заналхийлсэн болон энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж хамтран ажиллахыг хүслээ. 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хүнд гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг ЭЦА-наас дайчлан баривчиллаа  
Үзсэн: 703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй