Шууд Chart

ӨНӨӨДӨР: Тээвэрчдийн нэгдсэн зөвлөлөөс хэвлэлийн хурал зохион байгуулна

2022-03-10 07:02:20

- Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 10-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Хууль зүйн үндэсний хүрээлэн

09:00 цагт “Эрх зүйн шинэчлэл ба хүний эрх: Газрын эрх зүйн анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг хурлын танхимд болно. Утас: 91907777, 99098199

Боловсрол, шинжлэх ухааны яам

10:00 цагт: Монгол Улс PISA-2022 олон улсын судалгаанд ирэх 4 дүгээр сард хамрагдахаар бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар 401 тоотод хэвлэлийн хурал хийнэ.

Офицеруудын ордон

11:00 цагт: Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн баярын босгон дээр зохиолч Дэвид Килкүллэний “Нүүдэл суудал” номыг хошууч генерал Я.Чойжамц орчуулан, уншигчдын гарт хүрэхэд бэлэн болгосон бөгөөд тус номын нээлт болно.

“Үндэсний мэдээллийн төв”

11:30 цагт: Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид мэдээлэл хийнэ.

"Монгол ньюс" мэдээллийн төв

12:00 цагт: Тээвэрчдийн нэгдсэн зөвлөлөөс хэвлэлийн хурал зохион байгуулна..

“Corporate” Convention центр

18:00 цагт: "Хохирогч" олон ангит киноны нээлт, улаан хивсний ёслол болно. Утас: 96696674

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Тээвэрчдийн нэгдсэн зөвлөлөөс хэвлэлийн хурал зохион байгуулна  
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй