
Оросын нэн шинэ үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч, алдарт зохиолч Валентин Григо́рьевич Распутиныг "Матератай хагацсан нь", "Насаараа дурсаж яваарай", "Марияад өгөх мөнгө", "Франц хэлний хичээл", "Иваны эх, Иваны охин", "Түймэр" зэрэг зохиол бүтээлээр нь уншигчид сайн мэддэг.
Тэгвэл энэ сарын 12-ны бямба гарагт 15:00 цагт Улаанбаатар дахь “Русский дом” буюу РЦНК-д Валентин Григорьевич Распутины 85 насны ойд зориулж утга зохиолын өдөрлөг зохион байгуулагдахаар болжээ.
Монголын орчуулагчдын эвлэлтэй хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээний үеэр номын болон гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэхээс гадна 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмаас шилдэг монгол кино, шилдэг найруулагч шагнал хүртсэн “Хөхөө” монголын уран сайхны киног үнэ төлбөргүй гаргах юм байна.
Сонирхуулахад, Найруулагч Жанчивдоржийн Жамьяансүрэн В.Распутины “Сүүлчийн амьсгал” зохиолыг уншаад кино бүтээх сэдэл төржээ. Ийн олон жилийн турш бодож явсан санаагаа хөхөө шувууны домогтой хослуулан “Хөхөө” киногоо бүтээсэн аж.
Энэ сарын 12-нд “Хөхөө” киног үнэ төлбөргүй гаргана | ||
Үзсэн: 808 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.