
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газраас усан бассейнаа иргэддээ үнэ төлбөргүй үйлчлэх шийдвэр гаргасан нь саяхан. Иргэд энэ шийдвэрт ам сайтай, оролцогчийн тоо ч өссөөр байна. Тус аймагт өнөөдрийн байдлаар долоон сумын спорт цогцолбор, хоёр фитнесс, нэг спининг клубт 3101 иргэн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийжээ.
Мөн тус аймгийн хэмжээнд 12 цэгээс “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян иргэдэд хүрч байгаа юм. Онцолж хэлбэл, тус аймагт энэ өдрөөс эхлэн 06:30-07:30 цагт зумба фитнесс, нийтийн бүжгийн заал, клуб иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхэлжээ.
Сэлэнгэ аймагт 06:30-07:30 цагийн хооронд зумба фитнесс, нийтийн бүжгийн клуб төлбөргүй болжээ | ||
Үзсэн: 804 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.