
Зэвсэгт хүчний 167 дугаар анги “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчний 101, Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсний 20 жилийн ойг тус тус тохиолдуулан Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад "Цэргийн нэг өдөр" арга хэмжээг зохион байгуулж явууллаа. Арга хэмжээний хүрээнд сурагчдад цэргийн байр, сургалтын дадлагын хотхон, дайчин алдрын танхимуудыг үзүүлж сонирхуулав. Төгсгөлд нь
Мөн ангийн ахлагчийн бүрэлдэхүүний дунд "Ахлагчийн албаны хөгжил, хэтийн төлөв цаашдын чиг хандлага" сэдэвт онол арга зүйн бага хурлыг зохион байгуулав. Тус хуралд батальон, салбарын ахлагч нараас шалгарсан 9 илтгэлийг хэлэлцүүлсэн ба үүнээс ахлах ахлагч М.Доржсүрэн, ахлах ахлагч Д.Батболд, дэд ахлагч Д.Долгорсүрэн нарын илтгэл шалгарав. Ингэснээр Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын ахлагч нарын илтгэлтэй өрсөлдөх боломжтой болж байгаа юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.
Ахлах ангийн сурагчид "Цэргийн нэг өдөр"-тэй танилцжээ | ||
Үзсэн: 621 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.