Шууд Chart

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд гарсан түймэр тамхиа унтраагаагүйн улмаас шатсан байж болзошгүй гэв

2022-03-15 13:29:53

“Зайсан толгойн зүүн талд Богд ууланд гал гараад байх шиг байна” гэх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ сарын 11-ний өдрийн 19 цаг 47 минутад хүлээн авчээ. Энэ дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагааг хийхэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Энхжин хотхоны зүүн талын уулын орой хэсэгт  гал гарч 1.8 га орчим газрын хуурай өвс шатсан байдалтай байжээ.

Дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Учир нь уг гал татаж байсан тамхиа унтраагаагүйн улмаас гарсан байж болзошгүй байгаа аж. Иймд иргэдийг галын аюулаас сэргийлж ил гал гаргахгүй байх, татсан тамхиа бүрэн унтраах зэргээр гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд гарсан түймэр тамхиа унтраагаагүйн улмаас шатсан байж болзошгүй гэв  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй