
Уг арга хэмжээний хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагаас ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутан, багш ажилтанд чиглэсэн сургалт, уралдаан тэмцээн, хэлэлцүүлэг зэрэг нөлөөллийн ажил зохион байгуулж, сургуулийн эцэг эхийн эргүүл, сургуулийн өсвөрийн сэргийлэгч бүлгэм, эцэг эхийн зөвлөлтэй хамтран сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
Бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр бэлтгэсэн хүүхдэд хүрэхүйн тухай ойлголт өгөх агуулга бүхий “Улаан гэрэл-улаан бөмбөлөг” хүүхдийн дууг цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын бага ангийн сурагчдад заах, дууны утга агуулгыг тайлбарлах ажлыг чиглэлийг нутаг дэвсгэр хариуцсан газар хэлтсүүдэд хүргэжээ.
Сургуулийн орчинд үйлдэгдэх хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, бусдын биед халдах зөрчлийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох, үе тэнгийн гадуурхлаас ангид байх мэдлэг, мэдээллийг сурагчдад хүргэх, мэдээлэл цуглуулах чиглэлээр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад саналын хайрцаг байрлуулан ажиллаж байна.
Сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэргийн мэдээлэл цуглуулах саналын хайрцаг нийслэлийн ЕБС-иудад байрлууллаа | ||
Үзсэн: 1917 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.