Шууд Chart

"Эх орны цэрэг-2022" яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо

2022-03-16 15:22:38

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жил, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүссэний 111 жил, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын түүхт 90 жилийн ойн хүрээнд "Эх орны цэрэг-2022" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа. 1989 оноос хойш зохиогдож байгаа тус наадамд энэ жил .

Наадмын Ерөнхий шүүгчээр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, “Эх орны цэрэг” яруу найргийн анхны наадмын Тэргүүн шагналт, Жанжны сэлэмт яруу найрагч Дамбын Төрбат, шүүгчээр Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Цогдоржийн Бавуудорж, Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш, Утга зохиол судлаач, хэл бичгийн ухааны доктор Гончигийн Батсуурь, Батлан хамгаалахын сайдын Иргэний зөвлөлийн гишүүн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дэд ерөнхийлөгч, "TV5" телевизийн ерөнхий редактор Өлзийбаярын Отгонбаатар нар ажилласан байна.

Жанжны сэлэмт найргийн наадмын тэргүүн байрт МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Э.Гантулга, дэд байрт “Болор цом” наадмын дэд байрын шагналт найрагч О.Цэнд-Аюуш, гутгаар байрт МЗЭ-ийн шагналт, "Болор цом"-ын эзэн Н.Гантулга, тусгай байрт МЗЭ-ийн шагналт В.Нэргүй нар тус тус шалгарчээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Эх орны цэрэг-2022" яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо  
Үзсэн: 869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй