Шууд Chart

Дэлхийн шатрын 44 дэх олимпиад Энэтхэгийн Ченнай хотноо болно

2022-03-19 10:07:20

Дэлхийн 190 орчим орны баг хоёр долоо хоногийн турш өрсөлддөг дэлхийн шатрын олимпиад 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 8-ны хооронд Москва хотод болох ёстой байв.

Нэмж дурдахад, биатлоны Дэлхийн цомыг жил бүр зохион байгуулдаг дэлхийн хэмжээний алдартай цана, уулын спортын төв болох Ханты-Мансийск хотод энэ жил хөгжлийн бэрхшээлтэй шатарчдын шатрын анхдугаар олимпиадыг зохион байгуулахаар тогтоод байсан билээ.

ОХУ-аас нүүлгэн шилжүүлж байгаа өөр нэг арга хэмжээ бол шатрын олимпиадын хажуугаар зохиогдох Дэлхийн шатрын холбооны 93 дугаар их хурал аж.

Тэгвэл Дэлхийн шатрын холбооны зөвлөл 2022 онд Энэтхэгийн Ченнай хотод дэлхийн шатрын олимпиадыг зохион байгуулахаар Бүх Энэтхэгийн шатрын холбооноос ирүүлсэн саналыг дэмжжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дэлхийн шатрын 44 дэх олимпиад Энэтхэгийн Ченнай хотноо болно  
Үзсэн: 949 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй