Шууд Chart

Тайз, дэлгэцийн шилдэг уран бүтээлч, бүтээл шалгаруулах “Мөнгөн мод” арга хэмжээ 23-нд болно

2022-03-19 11:27:39

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам” - ын хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Мөнгөн мод” арга хэмжээ энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. “Мөнгөн мод” арга хэмжээний хүрээнд тайз, дэлгэцийн шилдэг 12 бүтээлч, 12 уран бүтээл шалгарна.

Соёлын яамны чиг үүрэг шинэчлэгдсэнтэй холбогдуулан "Мөнгөн мод" арга хэмжээгээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын хүрээнд нийт 24 төрөлд шилдгүүд шалгарах юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Тайз, дэлгэцийн шилдэг уран бүтээлч, бүтээл шалгаруулах “Мөнгөн мод” арга хэмжээ 23-нд болно  
Үзсэн: 933 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй